Урд шөнө Завханы Баянтэс, Тэс суманд -41 градус хүрчээ

2-р сарын 18, 2024 - 16:59
10 сарын өмнө
 0  17
Урд шөнө Завханы  Баянтэс, Тэс суманд  -41 градус хүрчээ

2024 оны хоёрдугаар сарын 17-ноос 18-ний шилжих шөнө Баянтэс, Тэс суманд хамгийн хүйтэн буюу -41 градус хоножээ.

Цаг уурын өртөө, харуулын ажиглалтын мэдээгээр, Завхан аймгийн нийт сумдын нутгаар цасны зузаан 0-24 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Хамгийн их нь Тэс сумын нутгаар 24см, хамгийн бага нь Ургамал сумын нутгаар 0см зузаан цасан бүрхүүлтэй байна. Салхи өдөртөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-10 метр, түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүссэн.

Share:
17

like

dislike

love

funny

angry

sad

wow