Умард Солонгосын төв хэвлэл Ким Жон Уны охиныг “их удирдагч” гэж зарлажээ

3-р сарын 19, 2024 - 09:17
9 сарын өмнө
 0  63
Умард Солонгосын төв хэвлэл Ким Жон Уны охиныг  “их удирдагч” гэж зарлажээ

Умард Солонгосын төв хэвлэл Ким Жон Уны охиныг анх удаагаа “их удирдагч” гэж нэрлэсэн нь түүний эцгийнхээ залгамжлагч болох магадлалыг улам нэмэгдүүлж байна.


Өнгөрсөн баасан гарагт Ким Жон Ун охины хамт нийслэл Пёнян хотын хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцсан тухай Умард Солонгосын төрийн төв хэвлэл Родон Синмун сонин Бямба гарагт мэдээлжээ. Уг мэдээнд “Аугаа удирдагч нар нам, засгийн газар, цэрэг армийн боловсон хүчний хамт хүлэмжийн аж ахуйтай танилцлаа” гэж өгүүлсэн байна. Умард Солонгосын төв хэвлэл Кимийн охины оролцсон нийт 26 арга хэмжээний талаар өнгөрсөн хугацаанд мэдээлэхдээ анх удаа түүнийг “их удирдагч” гэж нэрлэсэн нь энэ болохыг улс төр судлаачид мэдээлжээ.


Share:
63

like

dislike

love

funny

angry

sad

wow