640 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажил эхэллээ
Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Хүннү 2222” хорооллын баруун талд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил эхэллээ. Уг сургууль ашиглалтад орсноор “Хүннү 2222” хороолол, “Агниста хотхон” орчмын хүүхдүүд гэрээсээ ойр зайд төрийн өмчийн сургуульд суралцах боломж бүрдэнэ. Уг сургуулийг 2026 оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах юм.

