Улаанбаатарт үүлшинэ, 13 хэм хүйтэн

Нэгдүгээр сарын 08-нд буюу өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгууудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Нийт нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Эг, Үүр, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -14...-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод үүлшинэ, өдөртөө 13 хэм, шөнөдөө 19 хэм хүйтэн байна. Ойрын хоёр хоногоос хүйтний эрч суларна.






