Улаанбаатарт шинээр 16 хүн ДОХ-ын халдвар авсан нь батлагджээ

9-р сарын 18, 2024 - 11:22
3 сарын өмнө
 0  36
Улаанбаатарт  шинээр 16 хүн ДОХ-ын халдвар авсан нь батлагджээ

Энэ оны эхний 8 сард 16 хүн ДОХ-оор өвчилснийг тогтоожээ. Тэр дундаа өнгөрсөн сард нэг хүн ХДХВ-ийн халдвар авсан нь батлагдсан аж.


Он гарснаас хойш илрүүлсэн тохолдлуудыг өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад нэгээр нэмэгджээ. Бүх тохиолдлыг Улаанбаатар хотод илрүүлсэн байна. Уг өвчний улмаас нас барсан тохиолдол энэ онд бүртгэгдээгүй байна.Монгол Улсад ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол 31 жилийн өмнө 1992 онд бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар халдвар авсан хүний тоо одоогоор нийт 384-т хүржээ.

Өнөөдөр 20 сая гаруй хүнд эмчилгээ шаардлагатай байна. 7 хоног тутам ДОХ-оор 13 мянга гаруй хүн нас бардаг. Ирэх 10 жилд энэ өвчнөөр дэлхийн хүн амын 7 сая гаруй нь нас барах магадлалтай. 2021 онд ДОХ-оор 650 мянган хүн нас барж 1,5 сая хүн халдвар авчээ. Голдуу Африкийн иргэд энэ өвчнөөр өвчилж байна. Ялангуяа өсвөр насны охид, залуу бүсгүйчүүд их өвчилдөг. 15-24 насных хөвгүүд, залуустай харьцуулахад охид, бүсгүйчүүд 3 дахин их халдвар авч өвчилдөг” хэмээжээ. ДОХ анх дэгдсэнээс хойш дэлхийн 84,2 сая хүн энэ өвчнөөр өвчилжээ. 2021 оны сүүлээр 38,4 сая хүн ДОХ-ын халдвартай байсан гэсэн тоог албаны хүмүүс хэлж байна. 


Share:
36

like

dislike

love

funny

angry

sad

wow