УИХ-ын гишүүн Ц.Мөнхбатыг “Супрема бүтик лоджес” ХХК-д 2000 ам метр газар хууль бусаар газар олгосон хэргээр шалгаж байна

9-р сарын 9, 2024 - 13:20
3 сарын өмнө
 0  27
УИХ-ын гишүүн Ц.Мөнхбатыг  “Супрема бүтик лоджес” ХХК-д 2000 ам метр газар  хууль бусаар газар олгосон хэргээр шалгаж байна

УИХ-ын гишүүн Дундговь аймгийн Засаг дарга асан Ц.Мөнхбатыг хууль бусаар газар олгосон хэргээр Авлигатай тэмцэх газраас шалгаж  эхэлжээ. Түүнийг Дундговь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Супрема бүтик лоджес” ХХК-д 2000 ам метр газар олгосон гэх хэрэгт холбогдуулжээ. Тэрбээр 2021 оны дөрөвдүгээр сарын 5-нд захирамж гаргаж, Сайнцагаан сумын долдугаар багийн нутаг, тус аймаг дахь Цагдаагийн газрын дэргэд дээрх аж ахуйн нэгжид худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатай газрын зөвшөөрөл олгожээ.

Share:
27

like

dislike

love

funny

angry

sad

wow