Ухсан шороон дээр хайгуул хийснийхээ төлөө хэрэгтэн болж, 5-27 саяар торгуулж боллоо

11-р сарын 24, 2023 - 13:14
11 сарын өмнө
 0
Ухсан шороон дээр хайгуул хийснийхээ төлөө хэрэгтэн болж, 5-27 саяар торгуулж боллоо

Том машинаар газар ухаж нөхөн сэргээлгүй үлдээсэн компанийн шороон дээр хайгуул хийснийхээ төлөө Эрүүгийн гэмт хэрэгтэн болж хохирсон иргэдийн төлөөлөл, Хорлоогийн Чойбалсангийн 4-р үеийн зээ хүү Д.Даваа нар Монгол улсад хууль тэгш үйлчлэхгүй байгаа талаар хэвлэлийн хурал хийлээ. Хорлоогийн Чойбалсангийн 4-р үеийн зээ хүү Д.Даваа "Аймгийн засаг дарга болон албан тушаалтнууд бичил уурхайчдыг дэмжиж болно гэсэн ЗГ-ын тогтоолыг манай Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн хэрэгжүүлэхгүй байна. Үүнээс болж Дорнод аймгийн 80 мянга гаруй иргэний эрх ашиг зөрчигдөж байна. Хэрэв ЗГ-ын тогтоолыг дэмжиж уул уурхайн компаниудтай гурвалсан гэрээ хийж бичил уурхайг хөгжүүлсэн бол өнөөдөр манай аймгийн залуус ажлын байртай болж орлогоо дээшлүүлэн сайхан амьдрах боломжтой байсан.

Албан тушаалтай, авлига өгдөг, арын хаалгатай, том машинаар газар ухаж нөхөн сэргээлгүй үлдээсэн компанийн шороон дээр л нутгийн залуучууд болон өөр бусад газраас ирсэн залуус хайгуул хийснийхээ төлөө хохирч, хэрэгтэн болж байна. Би ч гэсэн хохирогч болж эрүүгийн хариуцлага хүлээх гээд Экологийн албан дээр дуудагдаад явж байна. Эрүүгийн хуулийн 24.2.1 заалтад анхаарал хандуулаач ээ. 1.5-5 жилийн ялтай, 5.4-27 сая төгрөгийн торгуультай хууль байна. Үүнийг эргэн хараач ээ. Бидэнд ажлын байр гэж алга. Ард түмэн ядуу байна. Сум орон нутаг, гэр хорооллоор яваад хар л даа.

Би 2022 оны 11 сард Баяндун суманд очиход 300-400 нинжа байсан. 21-ээс дээш насны нутгийн залуус бүгд алтанд явсан. Мөрөөрөө хөдөлмөрлөөд явж байгаа залууст хууль үнэхээр үйлчлэхгүй байна. Хуулийг залууст сурталчилж, таниулах ёстой байсан. Бид бүгд малчин хүмүүс. Малчид хуулиа мэдэхгүй, үзэл бодлоо илэрхийлж чадахгүй ичдэг. Бид гомдолтой байна. Энэ хуулийн заалтаа эргэн харж, шинэчилж өгөөч" гэв.

Share:
18

like

dislike

love

funny

angry

sad

wow