УИХ Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай төсөл хэлэлцэнэ

10-р сарын 14, 2024 - 09:13
2 сарын өмнө
 0  11
УИХ  Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай төсөл хэлэлцэнэ

УИХ энэ долоо хоногт төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах бодлого, хөгжлийн төлөвлөгөө, төсвийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, УИХ-ын чуулганы пүрэв, баасан гарагийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм.

  • “Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын  Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2024.09.27-ны өдөр ирүүлсэн/
  • “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
Share:
11

like

dislike

love

funny

angry

sad

wow