УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг 65 гишүүнтэйгээр хэлэлцэж байна

3-р сарын 30, 2023 - 14:38
2 жил өмнө
 0  14
УИХ-ын гишүүний  бүрэн эрхийг  түдгэлзүүлэх  асуудлыг 65 гишүүнтэйгээр хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимоор  үргэлжилж байна. Чуулган эхлэхэд ирц дутуу байсан ч  зарим гишүүн нэмэгдэж ирсээр одоогийн байдлаар 65 гишүүн оролцож буй аж. Энэ асуудлыг хэлэлцэн, санал хураахад ирц өндөр байх шаардлагатай. Иймд гишүүдийг дуудах, мөн 3 гишүүнийг авч үлдэх, нөгөө талаас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах гэх мэтээр хоёр талцаж байсан бол зарим эх сурвалжийн хэлж буйгаар хүний өөрийн  гэлтгүй тохироо явж гишүүдийн тоо нэмэгдсэн гэж  хэлэх ч хүн байна. Юутай ч  хаалттай чуулган  ордон дотор ширүүн болж, ордны гадна гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх  шалгаж чадах болов уу гэсэн хүлээлт үүсэж буй.

УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын хүсэлтийг чуулганы хуралдаанаар нээлттэй хэлэлцэх саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргасан ч прокуророос ирүүлсэн бичиг нь нууцын зэрэглэлтэй байгаагаас хаалттай горимоор хийх шаардлага үүссэн гэж тайлбарлаж байгаа. Хуулиараа ч хаалттай  хэлэлцэх учиртай тул УИХ-ын дарга Г.Занданшатар мэдсээр байж попорлоо гэж шүүмжлэх хүмүүс ч байгаа юм. Юутай ч хаалттай хурал үргэлжилж байна. 

Share:
14

like

dislike

love

funny

angry

sad

wow