Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын нутаг Хэнтийд Ардчилсан нам ялалт байгуулсан нь олны анхаарлыг татжээ
Хэнтий аймагт Ардчилсан нам ялалт байгуулсан нь олны анхаарлыг татлаа. Учир нь энэ бүс нутаг бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын нутаг. Мөн өмнө нь "улаан" буюу Монгол Ардын нам олонх мандатыг авдаг байсан юм. Харин энэ удаагийн ИХТ-ийн сонгуульд "цэнхэр" болсон нь төрийн тэргүүнүүдийн рейтингтэй холбох ч хүмүүс байна.