УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн: Миний тухай мэдээлэл цацсан иргэний хаяг, мэдээллийг таван сая төгрөгөөр худалдаж авна гэв

3-р сарын 27, 2024 - 07:27
9 сарын өмнө
 0  65
УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн: Миний тухай мэдээлэл цацсан иргэний хаяг, мэдээллийг таван сая төгрөгөөр худалдаж авна гэв

Цахим орчинд "Өмнөговийн хилээр орж ирсэн сонгуулийн мөнгөний жижиг хэсэг нь энэ. 70 тэрбум гэнэ дээ. Ажнай, С.Бямбацогт, А.Адьяасүрэн нарынх" гэх мэдээлэл цацагдсан нь багагүй шуугиан тарив. Үүнийг харсан зарим хүн  үзэл бодлоо илэрхийлсэн нь нэлээдгүй хүнийг бухимдуулсан бололтой. Тухайлбал  УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн "Зар: Энэ хаягийг хөтлөгчийн оршин суугаа хаяг, үнэн бодит мэдээллийг таван  сая төгрөгөөр худалдаж авна. Гүтгэгч бүхэнтэй хариуцлага тооцох нь иргэдийн мэдэх эрхийг хангах, миний иргэний үүрэг юм. Мэдээлэгчийн аюулгүй байдал, нууцлалыг бүрэн хариуцна. DM бичнэ үү" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Share:
65

like

dislike

love

funny

angry

sad

wow