Д.Мөнх-Эрдэнэ зодуулж, УБХ-ны хурлаас хөөгджээ

Ардчилсан намын 35 жилийн ой өнөөдөр тохиож байна.АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, ШИНЭ намыг АН-тай нэгтгэх асуудал болон бусад асуудлыг хэлэлцэж байгаа билээ. Энэ үеэр тус намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ зодоон хийж, намынхаа хурлаас хөөгдсөн байна. Д.Мөнх-Эрдэнэ нь Ардчилсан намын генсекээр өнөөдөр томилогдоод буй Н.Ганибалтай ам зөрж маргаан эхэлсэн байна.
Улмаар энэ нь даамжирч маргаан зодоон болсон бөгөөд энэ үеэр хувцас нь урагдаж, газарт унасан Д.Мөнх-Эрдэнийг болгохоор зогсож буй Хууль зүйн О.Алтангэрэл, УИХ-ын гишүүн түүний дүү Д.Цогтбаатар нарын бичлэг цахим сүлжээнд цацагдсан юм.






