Угаарын хийнд хүмүүс хордож, найман хүн нас барсан

6-р сарын 7, 2023 - 12:56
2 жил өмнө
 0  35
Угаарын хийнд хүмүүс хордож,  найман хүн нас барсан

Угаарын хийнд нэг шөнийн дотор 25 хүн угаартаж найман хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар зарим хэвлэлээр мэдээлжээ. Хэргийг тодруулбал, өнгөрөгч сарын 31-ны өдөр угаарын хийнд хүмүүс хордож Цэргийн төв эмнэлэгт ханджээ. Харамсалтай нь угаартаж амиа алдсан иргэдийн гурав нь хүүхэд байжээ.

Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Нэгдсэн тоо мэдээллийг нэгтгээгүй байгаа ч ийм хэрэг бүртгэгдсэн нь үнэн” гэх мэдээллийг өглөө. Уг осол гарсан шалтгаан нь иргэд зуслангийн  байшингийнхаа галлагааг сайтар шалгаагүйгээс угаарын хийнд хордсон байж болзошгүйг албаныхан хэлж байгаа ч шахмал түлшнээс болж угаартсан байж болох ч таамаг байгаа юм.

Одоогоор Цэргийн төв эмнэлэгт 17 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Share:
35

like

dislike

love

funny

angry

sad

wow