Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт 1 их наяд төгрөгт хүрсэн байна
Хөгжлийн банкны нийт актив нь 3.2 тэрбум төгрөг бөгөөд 1.7 тэрбумын зээл чанаргүй ангилалд шилжээд байсан. Зээлийн эргэн төлөлтийг хийхгүй бол Хөгжлийн банк дампуурлаа зарлаад зогсохгүй Чингис, Самурай зэрэг бондын төлбөрийг хийх эх үүсвэр сох дутах байв. Үүнээс улбаалж Хөгжлийн банк дампуурч болзошгүй нөхцөлтэй тулж, чанаргүй зээлдэгч нарын нэрсийг зарласан. Хуулийн байгууллагатай хамтран, зээлийг эргэн төлүүлэх арга хэмжээ авсны дүнд өнөөдрийн байдлаар нийт зээл төлөлт 1 их наяд 67.8 тэрбум төгрөгт хүрчээ. Зээлийн эргэн төлөлтийг дотор нь ангилбал, 726 тэрбум нь бэлэн мөнгөөр, 161.2 тэрбум нь үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум нь үнэт цаас хэлбэрээр хийгджээ.