Уэльсийн гүнж клипэнд тоглоно
Кейт Миддлтон Их Британий дуучин, продюсер Жакс Жонсын шинэ клипний зураг авалтад оролцож буй тухай The Sun сонин мэдээлжээ.
Жакс Жонс багачуудыг дэмжих Shaping Us төслийн тусгай элчээр томилогдсоны дараа Уэльсийн гүнжтэй хамтран ажиллахаар тохиролцсон байна.
"Зүгээр ухаалаг утсаар Кейтын зургийг авахгүй нь ойлгомжтой. Түүний баг олон хүнтэй учраас ном журмаар бүгдийг хийнэ. Уг нь би Кейт, Уильям хоёрын зургийг авах гэсэн юм. Гэхдээ зөвхөн Кейт байсан ч том завшаан" хэмээн хөгжимчин өгүүлжээ.