Удирдлаганд нь ажиллаж байсан хүмүүс Илон Маскийг шүүхэд өгчээ

3-р сарын 6, 2024 - 07:41
10 сарын өмнө
 0  93
Удирдлаганд нь ажиллаж байсан хүмүүс Илон Маскийг шүүхэд өгчээ

"Twitter" компанийн гүйцэтгэх захирал асан Параг Агравал тэргүүтэй тус компанид өндөр албан тушаал хашиж байсан дөрвөн хүн ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж 128 сая ам.долларыг гаргуулахаар Илон Маскийг шүүхэд өгчээ.


Өнгөрсөн аваа гарагт Сан-Францискогийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "өдгөө X нэртэй болсон олон нийтийн мэдээллийн компанийг нэг жил гаруйн өмнө худалдаж авснаасаа хойш И.Маск ажлаас халагдсаны тэтгэмж төлөөгүй" гэж мэдэгджээ. “И.Маск өөрт нь дүрэм журам үйлчлэхгүй гэж үзэн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд өөртэй нь санал нийлэхгүй байгаа хүмүүсийн эсрэг өөрийн эд баялаг, эрх мэдлээ ашигладаг гэж уг нэхэмжлэлд дурдсан байна.


Агравалаас гадна Twitter-ийн Хууль эрх зүйн бодлого хариуцсан захирал асан Вижая Гадде, Санхүүгийн асуудал эрхэлсэн захирал асан Нед Сигал, Ерөнхий зөвлөх асан Шон Эджетт нар нэхэмжлэл гаргажээ.

Share:
93

like

dislike

love

funny

angry

sad

wow