Туул голын мөс цөмөрч, хоёр автомашин суужээ
Налайх дүүрэгт Туул голын мөс цөмөрч, автомашин суусан тухай дуудлагыг өнөөдөр 03.10 цагт Онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн У-ын Тоёота приус-30 загварын суудлын автомашин, иргэн Б-ийн Мини күүпер загварын суудлын автомашинууд “Туул” голд суусан байсныг ажиллаж татан гаргасан байна.