Цэцэрлэгийн туслах багш 2 настныг зодсон нь нотлогдож, эрүүгийн хэрэг үүсгэжээ
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэцэрлэгийн туслах багш хоёр настай хүүхдийг зодсон талаар ар гэрийнхэн нь цахим хуудаст бичсэн. Цэцэрлэгийн багш өөрөө хүүхдэд гар хүрээгүй гэсэн учир эцэг эх нь багшийн үгэнд итгэж хуулийн багууллагад хандаагүй байна. Гэтэл камерын бичлэгт нь хүүхдийг цохиж унагаасан нь баримт болон үлдсэн байна. Үүнийг үзсэн эцэг эх нь туслах багшид гомдолтой гэдгээ илэрхийлжээ.
Хүүхдийн далан тус газар хөхөрсөн тул цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ. Шалгалтын явцад бүх зүйл тодорхой болох бөгөөд эцэг эх нь хүүхдээ тус цэцэрлэгт үргэлжлүүлэн явуулна. Харин өнөөх туслах багшийг хүүхдээсээ хол байлгахыг эцэг эх нь хүссэн байна.
Туслах багш одоохондоо үргэлжлүүлэн ажиллах эсэх нь тодорхойгүй байна.