Ц.Элбэгдорж: Цуглуулагч хэзээ ч хулгайч байдаггүй. Хүн өөрийнхөө эвдэрсэн түвшинд сэтгэдэг юм

5-р сарын 9, 2024 - 11:15
7 сарын өмнө
 0  101
Ц.Элбэгдорж: Цуглуулагч хэзээ ч хулгайч байдаггүй.  Хүн өөрийнхөө эвдэрсэн түвшинд сэтгэдэг юм

“Монголын уран зургийн галлерей”-аас Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их тэнгэрийн аманд байрлуулсан уран зургуудад тооллого хийхэд 21 ширхэг уран зураг дутсан хэрэг гарсан бөгөөд уг хэрэгт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгаж буй талаар бид мэдээлсэн. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж  цахим хуудсаараа тайлбар хийжээ. Тэрбээр,


"Наадуул чинь гүтгэх бол оноо зөв тавиад гүтгэмээр юм. 2008 оноос өмнө алга болсон гээд байгаа. Ерөнхийлөгч байхдаа гээд байгаа. Манайх 2009 оны намар тэнд нүүж очсон. Тэр 21 зурагнаас өмнө шалгаж байхдаа нэг зураг таарлаа гэсэн. Гэтэл тэр нь 2004 оноос өмнө манай цуглуулгад ирсэн нь тогтоогдсон.

Социализмын зураг шиг үнэгүй юм нэг үе байгаагүй. Байраа засаж байгаа айл зураг дэвсээд, ханаа буддаг л байсан. Сайн юм байвал би Монголдоо зориулна. Гайгүй галлерей үлдээнэ гэж олон жил мөрөөдөж 30 гаруй жил зураг цуглуулсан. Цуглуулагч хэзээ ч хулгайч байдаггүй.


Хүн өөрийнхөө эвдэрсэн түвшинд сэтгэдэг юм" хэмээжээ.

Share:
101

like

dislike

love

funny

angry

sad

wow