Ц.Элбэгдорж: С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн хавтаст хэргийг 2017 оны эхний хагаст нууцаас гаргасан

4-р сарын 22, 2024 - 07:16
8 сарын өмнө
 0  198
Ц.Элбэгдорж: С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн хавтаст хэргийг 2017 оны эхний хагаст нууцаас гаргасан

Амралтын өдрүүдээр  /2024.04.20/ Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны 62 насны төрсөн өдөр тохиосон. Энэ өдөр түүний эхнэр Б.Булганы 26 жилийн дараа хэвлэлд анх удаа өгсөн ярилцлага нь олон телевизээр гарав. Энэ талаар ч олон хүн байр сууриа илэрхийлж эцэст нь энэ ярилцага ямар агуулга, зорилготой байв гэдэгт олон нийт үнэлт өгөх шиг боллоо. Тодорхой хэдэн улс төрчийг магтаж, тодорхой руу нь чиглэлсэн нь илт.  Тэрбээр "Ц.Элбэгдорж төрийн өндөрлөгт гарах бүрд би хоригддог" гэх зүйлсийг ярьсан.

Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн хавтаст хэргийг 2017 оны эхний хагаст нууцаас гаргасан. Хууль журмын дагуу түүнийг ил болгосон Зарлиг бий. Нийтэд үзүүлэхгүй өдий хүрлээ. Олон түмэн үнэнийг мэдэх эрхтэй. Хожим Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хэргийн илэрсэн байдалтай дэлгэрэнгүй танилцсан. Тэр тэмдэглэлийг бас ил болго" гэж цахим хуудсаараа мэдэгдэв.

Share:
198

like

dislike

love

funny

angry

sad

wow