Ц.Элбэгдорж: Гол нь сонгууль булхай, будлиангүй байх!
Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй, Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар болсон.
ҮХНӨ-тэй холбогдуулан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Гол нь: Сонгууль булхай, будлиангүй байх! Сонгогчдын бүртгэл, шилжилт хөдөлгөөн, сонгуулийн төхөөрөмж, програм хангамж, саналын дүн, нэгтгэл...ноцтой олон асуудал бий. Намууд зөрчлийн жагсаалт гаргаж, шийдлийг хуулиар баталгаажуулах. Сонгууль шударга биш бол ямар ч өөрчлөлт "новш" болно" хэмээн нийгмийн сүлжээнд жиргэжээ.