ЦЕГ: С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтуудаас шинэ ДНК илэрсэн

5-р сарын 17, 2024 - 14:19
7 сарын өмнө
 0  134
ЦЕГ: С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтуудаас шинэ ДНК илэрсэн

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалтын явцад шинэ нотлох баримт илэрсэн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл хийлээ.


Цагдаагийн байгууллагаас 1998.10.03-ны өдөр хураагдсан эд мөрийн баримтуудад АНУ-ын ДНК шинжилгээний байгууллагаар шинжилгээ хийлгэсэн байна. Энэ шинжилгээгээр эд мөрийн баримтуудаас шинэ ДНК мэдээлэл тогтоосон. Хэргийг 26 жил тасралтгүй мөрдөн шалгах явцад анх удаа шинээр ДНК мэдээлэл тогтоогдож байгаа нь хэрэгт шинжлэх ухаанчаар хандах боломжийг бидэнд олгох, чухал нотлох баримт гэж үзэж байгаа"-гаа Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга,  цагдаагийн хурандаа Энхтөр илэрхийллээ.  АНУ-ын лабораторийн тогтоосон шинэ ДНК мэдээлэл нь С.Зоригийн хэрэгт шалгагдсан хүмүүсийн ДНК-тай тохирохгүй байгаа бөгөөд хэнийх болохыг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа"


гэв.

 

Share:
134

like

dislike

love

funny

angry

sad

wow