Б.Энхбаяр: Намууд жагсаалтын эхний таваа 10-15 ТЭРБУМААР зарж байгаа мэдээлэл бий. Хууль үйлчилж таарна шүү
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд намууд жагсаалтад орж байгаа улстөрчдөөс их хэмжээний мөнгө байршуулахыг шаардаж байгаа асуудлыг хөндлөө. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "
Даваа гарагт намууд нэр дэвшигчдээ тодруулж дуусна. Өмнөх сонгуулиудын үеэрх шиг нэр дэвшигчдийг тодруулсны дараа хонгилддог, хорьдог, хуулийн байгууллагууд дам нөлөөлдөг байдлыг гаргахгүй. Гэхдээ зарим намууд жагсаалтын эхний таваа 10-15 тэрбум төгрөгөөр зарж байгаа мэдээлэл бий. Бизнесийн байгууллагуудаас нэр дэвшигчид мөнгө цуглуулж байгаа гэх асуудал бий. Тэгэхээр өнөөдөр маргааш, нөгөөдөр гэсэн гурван өдөр намын удирдлагууд, бизнесийн байгууллагуудын захирлууд хэрэгт орж гогдуулав. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг. Олон тэрбум төгрөгөөр жагсаалтыг наймаалцаж, баялаг бүтээгчдээс мөнгө авч байгаад гардуулбал компанийн захирал, намын удирдлагууд битгий харамсаарай хууль үйлчилж таарна шүү гэдгийг урьдчилаад хэлье "
гэлээ.