ЦЕГ: Охиныг олж тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолоо

10-р сарын 24, 2023 - 17:00
1 жил өмнө
 0  39
ЦЕГ: Охиныг олж тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолоо

Аравдугаар сарын 21-нд Саппорогоос таксинд суугаад алга болсон охиныг эрэн хайх ажиллагааг зогсоолоо. Түүнийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олжээ.  Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс сураггүй алга болсон гэх "Э" охиныг 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байсан. Дээрх хүүхдийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Мэдээлэл ирүүлж, эрэн сурвалжлах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллага Та бүхэндээ талархал илэрхийлье.

Share:
39

like

dislike

love

funny

angry

sad

wow