Монголын баг 16 дугаар байрт жагсаж байна
“Ханжоу-2022” Азийн зуны спортын пара наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. IV наадмын таеквондогийн төрөлд Монголын тамирчин У.Сүрэнжав мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр Монгол Улс 44 орноос 16 дугаар байрт жагсаж байна. Наадам зохион байгуулагч БНХАУ-ын баг 31 алт, 29 мөнгө, 23 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Иран, Узбекистаны баг удаалж байна.