ЦЕГ: "Гарал үүслийн бичиггүй адуу оруулахгүй гэхэд манай ажилчдыг дайрахаар хөөгөөд байна" гэх дуудлагын дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна
"Гацуурт" компанийн захирал Л.Чинбат морьтой иргэдийг машинаараа хөөж байгаа мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан.
ЦЕГ-аас энэ тухай тодруулахад "2023 оны зургаадугаар сарын 15-ны 13:20 цагт "Гарал үүслийн бичиггүй адуу оруулах гээд байна, оруулахгүй гэхэд манай ажилчдыг дайрна гээд хөөгөөд байна" гэх дуудлага, мэдээлэл иргэнээс ирсэн.
Энэ дагуу Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар баг руу аймгийн төвөөс цагдаагийн газрын бүрэлдэхүүн ажиллаж байна. Хойшлуулшгүй ажиллагаа дуусаагүй байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" хэмээв