Сар шинийн баяраар тав хоног амрах саналыг маргаашийн ЗГ-ын хуралдаанаар шийдвэрлэнэ

2-р сарын 25, 2025 - 18:48
5 цагийн өмнө
 0  38
Сар шинийн баяраар  тав хоног  амрах саналыг маргаашийн  ЗГ-ын хуралдаанаар шийдвэрлэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар сар шинийн баяраар хэчнээн хоног амрах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэхээр болсон талаар бид мэдээлсэн билээ. Тодруулбал, энэ удаад шинийн нэгэн тасарсан тул зөвхөн шинийн 2, 3-ны бямба, ням гарагт бүх нийтээр амарч, 4-нөөс ажил цуглахаар болсон.

Энэ нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй тул ийнхүү Засгийн газар хэлэлцэхээр болсон юм. Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодруулахад "Манай яамнаас сар шинийн баяраар таван хоног амрах саналыг гаргаад байна. Эцсийн шийдвэрийг маргааш Засгийн газрын хуралдаанаар гаргана" гэх тайлбарыг өглөө.

Share:
38

like

dislike

love

funny

angry

sad

wow