Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс хэрэгжинэ

11-р сарын 1, 2023 - 11:10
1 жил өмнө
 0  47
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс хэрэгжинэ

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлж байна.

Энэ өвөл цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэхээр 33 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайдын багцад суулгасан юм. Улмаар аймаг, нийслэлийн болон 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн 21:00-06:00 цагт хэрэглэсэн цахилгааны болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг хүчдэлийн түвшнээс хамааран хөнгөлдөг. 

Хөнгөлөлтөд хамрагдах нөхцөл нь

  • Аюулгүй байдлаа хангаж, өөрийн ашиглаж буй халаагуур, хэрэглээнд тохирсон, стандартын шаардлага хангасан цахилгаан тоноглол суурилуулсан байх
  • Баталгаажсан тарифт бүрэн электрон тоолууртай байх
  • Хөнгөлөлтөд хамрагдахаас өмнө цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байх шаардлагатай
Share:
47

like

dislike

love

funny

angry

sad

wow