Цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан иргэнийг 250 мянгаар торгожээ

4-р сарын 15, 2024 - 12:45
8 сарын өмнө
 0  34
Цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан иргэнийг 250 мянгаар торгожээ

Цахим орчинд 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж биед нь халдаж буй эрэгтэйн бичлэгийг нийтэлжээ. “Санал зөрөлддөг, гэхдээ биед нь халдаж болохгүй” гэх гарчигтай дээрх иргэний бичлэгийг цагдаагийн байгууллага шалгасан байна. 

Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй уг мэдээлэлд цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад “иргэн И нь 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж явсан алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” нь тогтоогдсон.  

Иймд зөрчилд холбогдогч иргэн И-д Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “Төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан” хэмээн заасан үндэслэлээр 250 нэгж буюу 250 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан гэж ЦЕГ-аас мэдээлэв.

Share:
34

like

dislike

love

funny

angry

sad

wow