Цаг агаарын нөхцөл байдлаас болж МИАТ-ийн нислэгүүд хойшлогдлоо

3-р сарын 27, 2024 - 10:13
9 сарын өмнө
 0  25
Цаг агаарын нөхцөл байдлаас болж МИАТ-ийн нислэгүүд хойшлогдлоо

Хүчтэй соронзон шуурга Монгол улсын нутгаар дайрч өнгөрч байна. Урд шөнө орсон цас болон шуурганаас үүдэн халтиргаа гулгаа ихсэж, шуурга шуурч буй. Үүнтэй холбоотойгоор Чингис Хаан олон улсын нисэх буудал хүрэх хурдны зам дээр авто тээврийн осол гарч, 17 машин мөргөлдсөн талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл цаг агаарын нөхцөл байдал болон үзэгдэх орчин муу байгаатай холбоотойгоор МИАТ-ийн нислэгүүд хойшилжээ.

2024 оны 3-р сарын 27-ны өдрийн олон улсын нислэгүүдийн хуваарьт цагт дараах өөрчлөлт оржээ.

Тодруулбал,

  • Улаанбаатар-Франкфурт чиглэлийн ОМ137 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 12:00 цагт хөөрч, Франкфурт хотод 14:20 цагт бууна.
  • Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ138 аяллын нислэг Франкфурт хотоос 15:50 цагт хөөрч Чингис Хаан ОУНБ-д 3-р сарын 28-ны 07:00 цагт бууна.
  • Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 9:30 цагт хөөрч, Инчён ОУНБ-д 13:50 цагт бууна.
  • Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 аяллын нислэг Инчён ОУНБ-аас 16:20 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 19:05 цагт бууна.
  • Улаанбаатар-Бээжин чиглэлийн ОМ223 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 9:40 цагт хөөрч, Бээжин хотод 11:55 цагт бууна.
  • Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ224 аяллын нислэг Бээжин хотоос 12:55 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 15:10 цагт бууна.
  • Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ501 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 10:00 цагт хөөрч, Нарита ОУНБ-д 15:35 цагт бууна.
  • Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 аяллын нислэг Нарита ОУНБ-аас 16:35 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 21:40 цагт буухаар тус тус төлөвлөж байна.

"Авто замын зорчих хэсэгт хальтаргаа, гулгаа ихээр үүссэн тул зорчигч та бүхэн замын түгжрэлийг тооцон анхаарал болгоомжтой явахыг зөвлөж байна" гэж МИАТ ТӨХК-аас мэдээлэв.

Share:
25

like

dislike

love

funny

angry

sad

wow