Т.Бадамжунайн хэрэгт УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын холбогдох хэсгийг нэгтгэн шалгана

11-р сарын 4, 2023 - 11:16
1 жил өмнө
 0  41
Т.Бадамжунайн хэрэгт  УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын холбогдох хэсгийг  нэгтгэн шалгана

Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2023 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр товлон хэлэлцэж, яллагдагч нарын өмгөөлөгчдөөс гаргасан “...Хэрэгт нотлох баримтаар авагдсан материалууд дунд Төрийн нууцтай холбоотой материал байгаа тул урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хаалттай явуулж өгнө үү...” гэх хүсэлтийг хэлэлцэн хуралдааныг хаалттай явуулахаар шийдвэрлэсэн. Шүүх хурал хаалттай хэлэлцэж, Т.Бадамжунай нарт  холбогдох хэргийг хаалттай хэлэлцэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаан дахин шалгах шийдвэрийг шүүх өчигдөр гаргасан юм. Ингэхдээ Т.Бадамжунай нарт холбогдох хэрэгт шалгагдаж байсан  УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох хэргийг тусгаарласан нь буруу, нэгтгэж шалгах ёстой гэж үзсэн байна. . 

ЖИЧ: Шүүх хуралд Т.Бадамжунай биечлэн ирсэн юм. Түүний бие муу байгаа бөгөөд  харвалт өгсөн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Шүүх хуралд тэрбээр хоёр хүүгээрээ хүргүүлэн тэргэнцэртэй ирж,оролцсон юм.

Share:
41

like

dislike

love

funny

angry

sad

wow