Трамп 200 мянган долларын барьцаатайгаар суллажээ

8-р сарын 22, 2023 - 16:08
1 жил өмнө
 0  21
Трамп 200 мянган долларын барьцаатайгаар суллажээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Жоржия мужийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэргээр хоригдох эрсдэлтэй байсан. Гэвч тэрбээр мөнгө төлж, барьцаагаар суллагдахаар болсон талаар NBC мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Трамп 200 мянган ам. доллар буюу монгол мөнгөөр 700 сая орчим төгрөгийн барьцааг бэлнээр эсвэл төлбөрийн даалгавраар дамжуулан барьцаа хэлбэрээр байршуулах боломжтой гэнэ. Тэрбээр барьцаагаар суллагдахдаа гэрчүүд болон хэрэгт холбогдсон бусад хүмүүстэй уулзаж болохгүй, түүнчлэн дуудсан цагт шүүх дээр ирэх ёстой аж. Энэ нь Ерөнхийлөгч асан Трампын эсрэг үүсгэсэн дөрвөн хэргийн нэг юм. Жоржия мужийн тойргийн прокурор түүнийг Жоржия мужид болсон сонгуулийн үр дүнг өөрчлөхийг завдсан болон санал тоолох, сонгуулдийн үр дүнг батлахтай холбоотой бусад ажилд хөндлөнгөөс оролцсонтой холбоотой бусад гэмт хэрэгт буруутгаж байгаа юм. 

Share:
21

like

dislike

love

funny

angry

sad

wow