Торгуулиа төлөөгүй, үзлэгт ороогүй машинуудын хөдөлгөөнийг өнөөдрөөс хязгаарлана

1-р сарын 8, 2024 - 09:44
12 сарын өмнө
 0  70
Торгуулиа төлөөгүй, үзлэгт ороогүй машинуудын хөдөлгөөнийг өнөөдрөөс хязгаарлана

 Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль өнөөдрөөс мөрдөгдөж эхэллээ. Уг хуулиар торгуулиа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй, зогсоолын төлбөрөө төлөөгүй автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, хязгаарлана хэмээн мэдэгдэж байв.Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд төлөгдөөгүй байгаа торгууль улсын хэмжээнд 90 гаруй тэрбумд, 50-аас дээш удаагийн зөрчил гаргасан 3,000 гаруй иргэний төлөөгүй торгууль дөрвөн тэрбум төгрөгт хүрчээ.

Тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацааг улсын дугаарын сүүлийн оронгоос хамааран эхний таван сард хуваарилжээ.

1 болон 6-аар төгссөн бол нэгдүгээр сард

2 болон 7-оор төгссөн бол хоёрдугаар сард

3 болон 8-аар төгссөн бол гуравдугаар сард

4 болон 9-өөр төгссөн бол дөрөвдүгээр сард

5 болон 0-ээр төгссөн бол тавдугаар сард татвараа төлөх ёстой аж.

Share:
70

like

dislike

love

funny

angry

sad

wow