38 настай эр өөр дээрээ шатахуун асгаж, амиа егүүтгэжээ
Сонгинохайрхан дүүрэгт 38 настай залуу бие дээрээ шатахуун асгаж амиа егүүтгэсэн хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагад нэгэн эмэгтэй “Хамтран амьдрагч минь согтуудаа амиа хорлоно гээд өөр дээрээ бензин асгачихлаа” гэсэн мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийнхан очиж шалгахад Б гэх эр согтуудаа өөр дээрээ шатахуун асгаж галдан нас барсан байжээ.