"Титаник"-ийн аялалд гараад сураггүй болсон шумбагчид олдоогүй, 40 цагийн хүчилтөрөгчийн нөөц үлдсэн гэдэг тооцоолол байна

6-р сарын 21, 2023 - 09:49
2 жил өмнө
 0  22
"Титаник"-ийн аялалд гараад сураггүй болсон шумбагчид олдоогүй, 40 цагийн хүчилтөрөгчийн нөөц үлдсэн гэдэг тооцоолол байна

Атлантын далайн ёроол буй Титаник хөлгийг жуулчдад үзүүлэхээр шумбасан онгоц сураггүй болоод байгаа тухай бид өмнө нь  мэдээлсэн. Таван хүнтэй онгоц далайд шумбаснаас хойш нэг цаг 45 минутын дараа холбоо тасарсан юм. 

 АНУ, Канадын аврагчид Атлантын далайн зүүн хэсэгт өргөн хүрээтэй эрэн хайх ажиллагаа явуулж байгаа ч шумбагчийн ул мөрийг олоогүй байна. 

Нэг шумбалтаар 96 цагийн турш усан дор байх чадвартай төхөөрөмжид одоо 40 хүрэхгүй цаг тэсэх хүчилтөрөгчийн нөөц үлдсэн тухай АНУ-ын эргийн хамгаалалтын газраас мэдэгдлээ.

Нэг тасалбар нь 250 000 ам.долларын үнэтэй "Титаник" үзэх аялалд Британи-Пакистаны бизнесмен Шахзада Давуд, түүний хүү Сулеман, Британийн тэрбумтан, судлаач Хамиш Хардин, аяллыг зохион байгуулагч OceanGate компанийн гүйцэтгэх захирал Стоктон Раш нар нэгджээ. Харин хөлгийг Францын тэнгисийн цэргийн флотын шумбагч асан Пол-Хенри Наргеолет жолоодож байгаа аж.

Share:
22

like

dislike

love

funny

angry

sad

wow