Техникийн үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна

2-р сарын 27, 2024 - 10:25
10 сарын өмнө
 0  59
Техникийн үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна

Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид жил бүр техникийн хяналтын үзлэгт заавал хамрагдах үүрэгтэй байдаг. Түүнчлэн “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд бүртгэлийн байгууллагаас гурав ба түүнээс дээш жил техникийн үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах ажлыг зохион байгуулах гэж байна.

Техникийн хяналтын үзлэгтээ тогтмол хамрагдах нь тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж, өөрийгөө болон бусдыг зам тээврийн гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Иймд АТҮТ-өөс хэрвээ тухайн тээврийн хэрэгсэл гурав ба түүнээс дээш жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тохиолдолд үзлэгтээ орохыг зөвлөлөө.

Үнийн тариф:

  • Суудлын машин: 22000 төгрөг
  • Ачаа, автобус, механизм: 33000 төгрөг
  • Мотоцикл, чиргүүл: 11000 төгрөг

Гурав ба түүнээс дээш жил техникийн үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна

Share:
59

like

dislike

love

funny

angry

sad

wow