ТЕГ-аас ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарт “Газрыг 100 жилээр ашиглахыг цуцлах цахим өргөдлийн 100 мянган иргэний санал бодитой“ гэсэн хариуг өглөө

4-р сарын 13, 2024 - 12:07
8 сарын өмнө
 0  72
ТЕГ-аас  ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарт  “Газрыг 100 жилээр ашиглахыг цуцлах цахим өргөдлийн 100 мянган иргэний санал бодитой“ гэсэн хариуг өглөө

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль дахь "Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлж, ашиглуулах" заалтыг олон нийт шүүмжилж, улмаар "D-Parliament" платформоор цахим өргөдөлд гарын үсэг цуглуулсан.


Ингээд 100 мянган иргэний гарын үсэг цугларсан тул дээрх заалтыг хуулиас хасах асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болсон. УИХ-ын баасан гарагийн чуулганы хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиас дээрх заалтыг хассан билээ. "100 мянган  иргэний гарын үсэг цугларсан  нь худал ийм байх боломжгүй" хэмээн Сайд Ч. Хүрэлбаатар шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт хандсан. Тэгвэл тус газраас ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарт "Газрыг 100 жилээр ашиглахыг цуцлах цахим өргөдлийн 100 мянган иргэний санал бодитой" гэсэн хариуг албан бичгээр хүргүүлжээ.


зурат төсөл, тасалбар таслагч ба бичвэр нарын зураг байж магад

Share:
72

like

dislike

love

funny

angry

sad

wow