Д.Батзул, Э.Энхбат нар Азийн аваргаас хүрэл медаль авлаа

4-р сарын 13, 2024 - 11:56
6 сарын өмнө
 0
Д.Батзул, Э.Энхбат нар Азийн аваргаас хүрэл медаль авлаа

Чөлөөт бөхийн 2024 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизийн нийслэл Бишкек хотод хоёр дахь өдрөө зохион байгуулагдлаа. Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61, 74, 86, 92, 125 кг жингийн барилдаанууд болов.

Эрэгтэй 61 кг жинд Энхбатын Энхболд Энэтхэгийн Акаш Дахиаг 18-7 харьцаагаар ялж, 92 кг жинд Дамжингийн Батзул Киргизийн Нуртилек Карыпбаевыг 2-2 харьцаагаар ялж тус тус хүрэл медаль хүртлээ.

  • Э.Бямбадорж Азийн аваргаас анх удаа мөнгөн медаль хүртлээ
  • Т.Тулга чөлөөт бөхийн Азийн аваргаас хоёр жил дараалан мөнгөн медаль авлаа
  • Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын 26 бөх зодоглов. 
Share:
15

like

dislike

love

funny

angry

sad

wow