Т.АЮУРСАЙХАН, Б.ГАНХУЯГ НАРЫН ШҮҮХ ХУРАЛ 10 ДУГААР САРЫН 30-Н ХҮРТЭЛ ХОЙШИЛЛОО

9-р сарын 28, 2023 - 15:37
1 жил өмнө
 0  39
Т.АЮУРСАЙХАН, Б.ГАНХУЯГ НАРЫН ШҮҮХ ХУРАЛ 10 ДУГААР САРЫН 30-Н ХҮРТЭЛ ХОЙШИЛЛОО

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан 14.30 цагт эхэллээ. Хурлын эхэнд Б.Ганхуягийн өмгөөлөгч " Миний үйлчлүүлэгчийг эрүүл мэндийн байгууллагаас нойр булчирхайн архаг өрөвсөлтэй. Даралт унаснаас цаашид тархинд нь цус харвах эрсэлтэй учир, шүүх хуралдааныг хойшлуулж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү" гэсэн хүсэлтийг гаргав. 

Улсын яллагчийн зүгээс эрүүл мэндийн байдал хэдийн учир таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломжгүй гэсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн хэлэлцээж түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ.

Мөн Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал 10-р сарын 30 хүртэл хойшлогдов.

Share:
39

like

dislike

love

funny

angry

sad

wow