МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД ХОЁР ТЭРБУМ 951 САЯ ТӨГРӨГ ЦУГЛАРЛАА
Малчдад туслах хандивын аяны хүрээнд 02 дугаар сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 04-нийг хүртэл 41 иргэн, 94 аж ахуйн нэгж, байгууллагын 2.951.661.237 төгрөг, 5 иргэн, 21 аж ахуйн нэгж, байгууллагаас 773.706.900 төгрөгийн 69.829 ширхэг бараа, материалын хандив буюу нийт 3.725.368.137 төгрөгийн хандив, тусламж Улсын онцгой комисст ирсэн байна. Хандив тусламжийг Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журмын дагуу хаваржилт хүндэрсэн малчдад хүргэх ажиллагаа үргэлжилж байна.