Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор нэг хүн нас баржээ
Говь-Алтай аймгийн Цээл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч нэг хүн нас барсан байна. Энэ сарын 29-ний 10-11 цагийн хооронд Цээл сумаас 50 км зайд Дэрстэй багийн нутаг Хүн толгойтын эхэнд тарваган тахлын сэжигтэй 1 иргэн нас барсан. Тус суманд хөл хорио тогтоожээ. Аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Зооноз судлалын төвийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна.