Сүнсний баярыг бүх шатны боловсролын байгууллагын суралцагчид тэмдэглэхгүй
Тушаалд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд зааснаас бусад хэлбэрийн баяр, тэмдэглэлт өдрийг бүх шатны боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх зохион байгуулалт хийж ажиллахыг аймгийн боловсрол, соёл урлагийн газар болон нийслэлийн бүх шатны боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч нарт үүрэг болгожээ.
Түүнчлэн хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц баяр, арга хэмжээнд оролцуулахгүй байх, амралт чөлөөт цагийг нь зөв зохистой өнгөрүүлэхэд анхаарч, тогтмол хяналт тавьж байхыг эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөсөн байна.