Сургууль, цэцэрлэгийн 15 байршилд лед гэрлэн гарц суурилуулжээ
Сургууль орчмын бүсэд хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 135 сургуулийн 143 байршилд явган хүний гарцад лед проектор суурилуулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар ерөнхий боловсролын 14 сургууль, цэцэрлэгийн 15 байршилд зохицуулдаггүй явган хүний гарцад лед проектор гэрэл суурилуулсан байна. Тодруулбал, Баянгол дүүргийн долоон байршилд буюу 20, 38, 47, 118, 141, “Сэтгэмж” сургууль, Чингэлтэй дүүргийн 49, 57, 138, 139, 140 дүгээр сургууль болон Баянзүрх дүүргийн 44 дүгээр цэцэрлэг, “Хангай” цогцолбор сургууль орчимд лед гэрлэн гарц суурилуулжээ.
Мөн Чингэлтэй дүүргийн 37, 24 дүгээр сургуулийн хоёр байршилд явган хүний гарцад лед проектор гэрэл суурилуулах ажил үргэлжилж байна.