“НҮХТ ТУР”-ЫН АРЫГ ДААГЧ ЧОЙ ХАМБА ШҮҮХ ХУРАЛТАЙ ЗЭРЭГЦЭН ОРДОНД АЙЛЧИЛСНЫ УЧИР?

4-р сарын 8, 2024 - 11:41
8 сарын өмнө
 0  86
“НҮХТ ТУР”-ЫН АРЫГ ДААГЧ ЧОЙ ХАМБА ШҮҮХ ХУРАЛТАЙ ЗЭРЭГЦЭН ОРДОНД АЙЛЧИЛСНЫ УЧИР?

МИАТ ТӨХК-ийн катерингийн үйлчилгээг 15 жилийн хугацаанд дангаар хариуцаж байсан “Нүхттур” ХХК 2023 оны 10 дугаар сард МИАТ компаниас зарласан 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “Зорчигчийн хоол, катерингийн үйлчилгээ үзүүлэх” тендерт ялагдсан. Гэвч уг тендерийн шалгаруулалтыг хууль бус гэж үзэн, шүүхэд хандсан юм. Ингэхдээ МИАТ компаниас зарласан уг тендерийг хэрэгсэхгүй болгох, Тендерийг хууль бус болсныг тогтоох, Тендерт шалгарсан компани болон МИАТ ТӨХК-ийн хооронд хийгдсэн гэрээг хүчингүй болгох гэх зэрэг зургаан төрлийн нэхэмжлэл гаргасан байдаг. Харин уг нэхэмжлэлийн дагуу 2024 оны гуравдугаар сарын 07-ны өдөр болсон шүүх хурлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тэдний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, МИАТ ТӨХК-иас зарласан энэхүү тендерийн шалгаруулалт нь хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргасан.


Гэвч “Нүхттур” компани нь анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байна.

2009 оны долдугаар сарын 23-ны өдөр “Нүхттур” ХХК МИАТ компанитай “Катерингийн төвийн удирдах үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлагын гэрээ”-г байгуулжээ. Мөн нэг өдрийн дараа буюу 2009 оны долдугаар сарын 24-ний өдөр “Агаарын хөлгөөр зорчигчдын хоол бэлтгэн нийлүүлэх гэрээ” гэгчийг байгуулж, “Зорчигчийн хоол” буюу катерингийн үйлчилгээг тасралтгүй 15 жил нийлүүлсэн.

Энэ хугацаанд МИАТ ТӨХК хэд хэдэн удаа Нүхт тур компанитай 2009 онд хийсэн гэрээгээ сунгасаар 2024 оны нэгдүгээр сарыг хүргэсэн байна. Гэрээ сунгах бүрт тухайн үеийн удирдлагууд болон улстөр, шашны нөлөө бүхий хүмүүс оролцсон талаар мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээдгүй гарч байв. Тухайлбал, Тэргүүн хамба асанД.Чойжамц, Ерөнхий сайд асан М.Энхболд зэрэг хүмүүс Нүхттур-ын арыг дааж байдаг нь нууц биш болсон.

Хамгийн сүүлд гэхэд 2024 оны гуравдугаар сарын 07-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр Нүхттур компанийн нэхэмжлэлтэй шүүх хурал болж байх үеэр Чой хамба Төрийн ордон дотор улстөрийн нэгэн нөлөө бүхий эрхмийн өрөөгөөр “айлчилжээ”. Энэ нь тухайн өдөр болж буй шүүх хуралд нөлөөлөх яриа хэлцлээ хийсэн байж болзошгүй гэх хардлагыг төрүүлээд байгаа юм. Үүний дараа хамбын туслах Б.Бүрнээ мөн л “өнөөх” улстөрчийн өрөөгөөр орж, гарч яваа нь хэвлэлийнхний анхааралд өртөөд байна.


 

 

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно...

Share:
86

like

dislike

love

funny

angry

sad

wow