Сурагчийн дүрэмт хувцас 60-234 мянган төгрөгийн үнэтэй байна
2023-2024 оны хичээлийн шинэ жил удахгүй эхлэнэ. Энэ хичээлийн жилд ахлах ангийн сурагчийн дүрэмт хувцас өнгөрсөн онтой харьцуулахад багц үнээрээ 2-39 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Үнэ нь халилцан адилгүй байгаа хэдий ч хамгийн хямд үнээр "Баялаг Ундраа" худалдааны төвийн гадна талбайд дотоодын үйлдвэрлэлийн хувцас багц үнээрээ бага анги 60 мянга, дунд анги 75 мянга, ахлах анги 90 мянган төгрөгөөр худалдаалж байна.