Спортод хөрөнгө оруулсан ААН-ийн 100 сая төгрөгт ХАОАТ-ын ногдуулахгүй

4-р сарын 24, 2024 - 15:58
8 сарын өмнө
 0  9
Спортод хөрөнгө оруулсан ААН-ийн 100 сая төгрөгт ХАОАТ-ын ногдуулахгүй

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд спортод хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжийг татвараас чөлөөлөх зохицуулалт оруулжээ. Тухайлбал, спортод хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжийн 100 сая төгрөг ХАОАТ ногдуулахгүй байхаар заасан байна. Одоо үйлчилж буй хуульд ХАОАТ ногдуулахгүй мөнгөний хэмжээ нь 10 сая төгрөг байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, татвар ногдуулахгүй байх мөнгөн дүнг 10 дахин нэмэгдүүлжээ.

Мөн спортын салбарт барьсан үл хөдлөх хөрөнгийг нь эхний таван жилд үл хөдлөх хөрөнгийн татвараас 100, дараагийн таван жилд нь 50 хувь чөлөөлөхөөр тусгасан байна.

Share:
9

like

dislike

love

funny

angry

sad

wow