СОЁЛЫН ЯАМ ОЮУНЫ ӨМЧИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ, УРАН БҮТЭЭЛЧДИЙНХЭЭ КИНОГ ХУЛГАЙЛАХЫГ ЗАВДЖЭЭ

11-р сарын 2, 2023 - 20:14
1 жил өмнө
 0  133
СОЁЛЫН ЯАМ ОЮУНЫ ӨМЧИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ, УРАН БҮТЭЭЛЧДИЙНХЭЭ КИНОГ ХУЛГАЙЛАХЫГ ЗАВДЖЭЭ

Төрийн шагналт, СГЗ Ш.Гүррбазарын зохиол "Шар гэгээ" киног "Бүх монголчууддаа зориулав" уриан дор хэсэг уран бүтээлчид туурвиж, олон нийтийн хүртээл болж буй. Энэхүү уран бүтээл үзэгчдэд хүрсэн даруйдаа кино шүүмжлэгчид болон үзэгчдээс өндөр үнэлгээ авч эхэлсэн юм. 


Гэтэл салбар яам болох Соёлын яам нь уран бүтээлчдийнхээ киног хулгайлахыг удаа дараа завдсан б үйлдэл гаргажээ. 

Тодруулбал, Соёлын яам 11 дүгээр сарыг "Соёлын бүтээлч сар" гэж зарласантай холбоотойгоор аймаг, сум, нэгжийн удирдлагууд Соёлын төвдөө уг киног хууль бусаар худалдан борлуулахыг удаа дараа завдсан байна. Энэхүү үйлдэл нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг илтэд зөрчсөн үйлдэл гаргажээ. Олон нийтийг соён гэгээрүүлж, соёлын салбараа дэмжих учиртай Соёлын яам нь соёлын сараараа,  соёлоо хулгайлаад явж байгаа нь олон хүний гайхлыг төрүүлээд байгаа аж.


Иймд салбарын сайд Ч.Номин нь харьяа газрынхаа удирдлагуудын хуулийн мэдлэгийг дээшлүүлж, анхааралдаа авахыг уран бүтээлчид шаарджээ.

Share:
133

like

dislike

love

funny

angry

sad

wow