Тейлор Свифт тэрбумтнуудын жагсаалтад хүч түрэн орж ирлээ
Америкчуудын хайртай поп од албан ёсоор тэрбумтан болсон тухай Bloomberg мэдээллээ. Өнгөрсөн зун АНУ-ын эдийн засгийн өсөлтөд үлэмж нөлөөлсөн "Eras" аялан тоглолтын ачаар Свифтийн хөрөнгө 1.1 тэрбум долларт хүрсэн байна.
Bloomberg-ын тодотгосноор, Тейлор Свифт бол зөвхөн хөгжим, уран бүтээлээрээ ийм амжилтад хүрсэн цөөхөн хүний нэг юм.
SeatGeek цахим тасалбарын борлуулалтын компанийн захирал Крис Лейдений хэлснээр "Eras" аялан тоглолт энтертайнмент эдийн засгийн түүхийг шинээр бичиж, Тейлор Свифт зүгээр нэг уран бүтээлч биш эдийн засгийн үзэгдэл гэдгээ батлан харууллаа.
QuestionPro судалгааны төвийн 8 дугаар сарын мэдээллээс үзэхэд "Eras"аялан тоглолт зөвхөн Хойд Америк дахь тасалбарын борлуулалтаас 2.2 тэрбум долларын орлого олох боломжтойг ажиглагчид хэлж байв.