С.Одонтуяа Гандантэгчинлэн хийдэд үйлдэгдсэн хүчирхийллийн талаар байр сууриа илэрхийлэв
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд хүчирхийллийн хэрэг гарч, нийгмийг цочирдуулж, бухимдуулаад байна.
Энэ асуудлаар олон нийтийн сүлжээний хэрэглэгчид өөр өөрийн байр суурийг илэрхийлж, хууль хяналтын байгууллагаас ч тус хийдэг шалгалт оруулахаар болоод байна.
Улстөрчид, тухайлбал УИХ-ын гишүүн С.Одонтуяа энэ асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Ганданд гарсан хүчирхийллийн асуудлыг зөвхөн нэг тохиолдол гэж авч үзэж болохгүй. Олон жил далд байсан хүчирхийлэл байх магадлалтай. Гадны сүмд ийм асуудал тэсэрч олон 1000 жил, олон 1000 хүүхэд хохирсон тухай эсэргүүцлийн давалгаа өрнөж байсан. Хүнлэг энэрэнгүй байх хүмүүс хүчирхийлэл үйлдэж байгаа үйлдлийг уг үндсээр нь таслан зогсоох ёстой" гэжээ.