Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг 50 мянгаар торгожээ
Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг витамин зарсан хэргээр цагдаагийн байгууллагаас шалгаж байсан тухай мэдээлэлгдпэж байсан. Түүнийг Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суралцаад, ирэхдээ Лондон хотын "Бүүтс" эмийн сангаас витамин оруулж ирж зарсан асуудлыг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байсан билээ.
Энэ хэргийг зөрчлийн хуулийн дагуу шалгаж, түүнд торгох шийтгэл оногдуулсан байна. Тодруулбал, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.2 дахь заалтад зааснаар 50 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Мөн тус хуулийн 4.1 дүгээр зүйлд заасныг үндэслэн хууль бусаар олсон орлого болох 28,3 сая төгрөгийг хурааж улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.